Үйлчилгээний нөхцөл

Энэхүү гэрээ нь хэрэглэгч та болон үйлчилгээ үзүүлэгч Комплекс Дижитал Экосистем ХХК нарын хооронд байгуулагдсан бөгөөд үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино. Та Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого болон Зөвшөөрлийн маягтад заасан нөхцөлүүдтэй танилцаж, хүлээн зөвшөөрснөөр Комплекс вэб сайтhttps://complex.mnболон Комплекс-н салбар компаниудаас үзүүлэх үйлчилгээг ашиглах боломжтой. Бидний үйлчилгээг ашиглахаасаа өмнө та энэхүү гэрээнд заасан нөхцөлүүдийг сайтар уншиж танилцана уу.

Та Комплекс вэб сайтад бүртгүүлж, нэвтэрч, ашигласнаар энэхүү хэрэглэгчийн гэрээнд заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Та энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй санал нийлэхгүй байгаа бол данс түгжих цэсийг (зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид) идэвхжүүлэн Комплекс үйлчилгээг хэрэглэхээ зогсоохыг зөвлөж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл вэб сайтад байршуулсан компанийн мэдээлэлд хандана уу. Хэрэв танд энэхүү гэрээтэй холбоотой асуулт байвал Хэрэглэгчид туслахhttps://complex.mn/contactцэсэнд нэвтэрч бидэнтэй холбогдоно уу.

ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ

Комплекс нь энэхүү гэрээний нөхцөлд хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бөгөөд шинэчлэгдсэн Үйлчилгээний нөхцөлийгhttps://complex.mn/tosвэб хуудсанд байршуулан тухайн өөрчлөлтийг хэрэглэгчдэд мэдэгдэж “[Сүүлд шинэчилсэн:]” гэх огноог өөрчилнө. Үйлчилгээний нөхцөлд хийгдсэн өөрчлөлтүүд нь вэб сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч та шинэчлэгдсэн нөхцөлийг вэб сайтад нийтлэгдсэн, эсвэл хэрэглэгчдэд мэдээлснээс хойш Комплекс үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглавал тэдгээрийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

ЭРХ ОЛГОХ

Комплекс данс (аккаунт)-ыг ашиглахаар үйлчилгээнд бүртгүүлснээр та энэхүү хэрэглэгчийн гэрээг Комплекс-тэй байгуулах эрх зүйн бүрэн чадамжтай 18 насанд хүрсэн хувь хүн, хуулийн этгээд, бусад байгууллагад тооцогдоно. Хэрэв та энэ шаардлагыг хангахгүй байвал та болон таны асран хамгаалагч таны үйл ажиллагаанаас үүсэх бүхий л хариуцлагыг хүлээх бөгөөд Комплекс нь таны бүртгэлийг цуцлах, та болон таны асран хамгаалагчаас нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй болно.

ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОХ

Комплекс үйлчилгээнд нэвтэрч, ашигласнаар та худалдааны эсвэл эдийн засгийн хориг арга хэмжээний жагсаалтад байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Комплекс нь үйл ажиллагаа эрхлэх зах зээлээ сонгох, зарим улс орнуудад үйлчилгээ үзүүлэхийг хориглох, хязгаарлах эрхтэй. Энэхүү гэрээ нь хэрэглэгчийн оршин сууж буй улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. Комплекс нь хориглогдсон хэрэглэгчдийг үйлчилгээнд нэвтрэх, ашиглахыг нь хязгаарлах байр сууриа хатуу хадгална.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Комплекс нь криптографын токен, дижитал токен эсвэл криптовалют гэж нэрлэгддэг бүтээгдэхүүнийг арилжааны хэлбэрээр солилцох боломжийг олгодог цахим үйлчилгээний платформоор хангана. Комплекс нь арилжаа хийгчдийн хооронд платформоор хангах бөгөөд арилжаанд худалдагч эсвэл худалдан авагчаар оролцохгүй. Арилжаа хийгч (Трейдэр) нь арилжаанд оролцохоос өмнө Комплекс үйлчилгээнд бүртгүүлж, данс нээж, улмаар дижитал хөрөнгийг байршуулах ёстой. Арилжаа хийгч нь Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу өөрийн дижитал хөрөнгийг гарган авах хүсэлтийг илгээж болно.

Комплекс нь вэб сайтад байршуулсан мэдээллийн үнэн зөв байдлыг хадгалах хэдий ч агуулгын таарамж, үнэн зөв, найдвартай, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй бөгөөд мэдээллийн агуулгаас шууд болон шууд бусаар үүдэн гарсан аливаа хохирлыг хариуцахгүй болно. Комплекс вэб сайтад байршуулсан мэдээллийг хэрэглэгчдэд мэдэгдэл хүргүүлэхгүйгээр хэрэглэгчдийн хэрэглээг хялбарчлах зорилгоор өөрчилж болно. Комплекс нь хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгөхгүй бөгөөд өөрийн вэб сайтад байршуулсан болон бусад мэдээллийн хэрэгсэлд байгаа мэдээлэл, тайлбарт хариуцлага хүлээхгүй. Комплекс үйлчилгээг ашиглахаас өмнө хэрэглэгч нь арилжаанд эрсдэл үүсч болзошгүйг анхаарах ёстой. Комплекс бүх хэрэглэгчдэд арилжаанд хянамгай, хариуцлагатай оролцохыг зөвлөж байна.

Комплекс нь үйлчилгээнийхээ тасралтгүй ажиллах болон аюулгүй байдлыг хангахын тулд платформын хамгаалалтыг онцгой анхаарах бөгөөд техникийн шалтгааны улмаас түр зогсох, засвар үйлчилгээ хийгдэх үед мэдэгдэл гаргана. Харин байгалийн гэнэтийн хүчин зүйл, хакердах оролдлого, террорист халдлага болон бусад урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдалд хариуцлага хүлээхгүй болно.

Комплекс нь өөрийн платформд хийгдсэн хэвийн бус арилжааг цуцлах, буцаах, хаах эрхтэй байна. Комплекс нь хэрэглэгчээс аливаа нууц үгийг асуухгүй бөгөөд арилжааны платформд бүртгэгдээгүй хөрөнгийг шилжүүлэхийг шаардахгүй. Хэрэглэгч та хөнгөлөлт эсвэл урамшуулал авахдаа хянамгай байх хэрэгтэй ба энэ нь залилан байж болзошгүй. Комплекс нь дээр дурдсан нөхцөл байдлаас үүссэн аливаа хохирлыг хариуцахгүй.

Комплекс үйлчилгээг ашигласнаар та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн бүх мэдээлэл нь үнэн зөв, бүрэн бүтэн гэдгийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

КОМПЛЕКС ДАНС БҮРТГҮҮЛЭХ БА ТАВИГДАХ ШААРДЛАГА

БҮРТГЭЛ

Вебсайтыг ашиглахын тулд таhttps://complex.mn/registerхаягаар нэвтэрч Комплекс Данс (Аккаунт) шинээр нээж бүртгүүлнэ. Данс нээж бүртгүүлэхийн тулд та өөрийн жинхэнэ нэр, цахим шуудангийн хаяг болон нууц үгийг оруулж, Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Зөвшөөрлийн маягтуудыг хүлээн зөвшөөрөх ёстой. Тодорхой нөхцөлөөс хамаарч бид хэрэглэгчийг бүртгэх, данс нээхээс татгалзах эрхтэй.

ХЭРЭГЛЭГЧИЙН НЭР БАТАЛГААЖУУЛАЛТ

Комплекс үйлчилгээнд бүртгүүлж, данс нээснээр та өөрийн хувийн мэдээллээ өгөхийг зөвшөөрсөнд тооцно. Тэрхүү мэдээлэл нь Комплекс платформд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, залилан, луйвар болон бусад эдийн засгийн гэмт хэргийг илрүүлэхэд ашиглагдана. Түүнчлэн бид таны хэн болохыг баталгаажуулах, эдийн засгийн гэмт хэргээс сэргийлэхийн тулд шууд эсвэл гуравдагч этгээдээр дамжуулан танаас лавлагаа авах эрхтэй болно.

Таны хэн болохыг баталгаажуулахын тулд бид дараах мэдээллийг авах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд: Таны нэр, цахим шуудангийн хаяг, холбоо барих мэдээлэл, утасны дугаар, хэрэглэгчийн нэр, иргэний үнэмлэх (ID).

Шаардлагатай мэдээллийг өгснөөр бид таныг тухайн мэдээллийг үнэн зөв болохыг баталсанд тооцно. Бүртгүүлсний дараа эдгээр мэдээлэл нь шинэчлэгдсэн тохиолдолд тухай бүрт нь баталгаажуулах ёстой. Хэрэв Комплекс нь таны ирүүлсэн мэдээллийг алдаатай, хуурамч, хуучирсан, бүрэн бус байна гэж үзвэл залруулахыг танаас шаардах, холбогдох мэдээллийг шууд устгах, үйлчилгээг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн цуцлах эрхтэй байна.

Хэрэв таны өгсөн холбоо барих мэдээллээр дамжуулж тантай холбогдож чадаагүй тохиолдолд Комплекс-н үйлчилгээг ашиглах үед учирсан аливаа хохирол, зардлыг та дангаар бүрэн хариуцна. Тиймээс хэрэв таны өгсөн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүрт нь та мэдээллээ шинэчилж байх үүрэгтэйг анхаарна уу.

ХЭРЭГЛЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Комплекс-н платформ дээрх данс (аккаунт)-уудыг зөвхөн өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээд ашиглана. Хэрэв аливаа дансыг өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээдээс бусад этгээд ашиглаж байвал Комплекс тухайн дансыг түр зогсоох, хүчингүй болгох буюу цуцлах эрхтэй. Комплекс нь тэдгээр дансуудад хуулийн хариуцлага хүлээхгүй.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Комплекс нь хэрэглэгчдийнхээ итгэл хүлээлгэж дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг нь хангахын тулд салбарын стандартын дагуух хамгаалалтыг платформдоо нэвтрүүлсэн. Гэхдээ хэрэглэгчийн өөрийн үйлдлээс үүсэх эрсдэлүүд гэж бий. Та өөрийн данс болон хувийн мэдээллийг хамгаалахын тулд эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бие даан хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарна уу.

Та өөрийн Комплекс данс болон нууц үгийг хадгалж, хамгаалах үүрэгтэй бөгөөд нэвтрэх цахим шуудангийн хаяг, Комплекс данс, нууц үгтэй холбоотой бүхий л үйлдэлдээ дангаар хариуцлага хүлээнэ (үүнд мэдээллээ задруулах, мэдээллээ илгээх, вэб сайт дээр дарснаар янз бүрийн дүрэм журам, гэрээг зөвшөөрөх, гэрээний онлайн шинэчлэлт гэх мэт хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй).

Та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрнө. Үүнд:

(a) Хэн нэгэн этгээд зөвшөөрөлгүйгээр таны Комплекс данс болон нууц үгийг ашиглаж байгааг эсвэл аюулгүй байдлыг зөрчсөн бусад үйлдлийг олж мэдвэл тэр даруй Комплекс-т мэдэгдэнэ.

(b) Та вэб сайт болон үйлчилгээний аюулгүй байдал, нэвтрэлт танилт, арилжаа, данс цэнэглэх, мөнгө гарган авах журам зааврыг чандлан мөрдөнө.

(c) Та вэб сайтад хандах бүртээ төгсгөлд нь зохих ёсоор системээс гарна.

Та дансныхаа аюулгүй байдлыг хангах дээрх заалтуудыг биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирол, үр дагаврыг Комплекс хариуцахгүй.

МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

Комплекс нь аливаа асуудал, маргааныг өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. Зарим асуудлууд нь бусдын эрх зөрчигдөх, хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчих, хэвийн бус арилжаа болон Үйлчилгээний нөхцөлд тодорхой дурдаагүй бусад асуудлууд багтана. Маргаан шийдвэрлэх явцад гарах зардлыг хэрэглэгч хариуцахаар тохиролцов.

КОМПЛЕКС-Н ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХ ЗААВАРЧИЛГАА

Хэрэглэгч та Комплекс-н үйлчилгээг ашиглахдаа дараах нөхцөлийг дагаж мөрдөнө. Үүнд:

Дээрх нөхцөлүүдийг зөрчсөнөөс үүсэх аливаа эрх зүйн үр дагаврыг хэрэглэгч өөрөө дангаар хариуцах бөгөөд тухайн зөрчлийн улмаас Комплекс-т учруулсан бүх хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ

Комплекс-ээс урьдчилж бичгээр зөвшөөрөл авалгүйгээр вэб сайтад байршуулсан аливаа мэдээллийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно. Хэрэглэгч нь вэб сайтыг Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогод заасны дагуу Комплекс-ийн хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр эсвэл шударга бус өрсөлдөөний үйлдэл хийхгүйгээр ашиглана. Хориглогдох үйлдэл нь дор дурдсан зүйлсээр зөвхөн хязгаарлагдахгүй болно. Үүнд:

Комплекс-н үйлчилгээнд нэвтэрснээр хэрэв дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд Комплекс нь хэрэглэгчээс зөвшөөрөл авахгүйгээр эсвэл түүнд урьдчилж мэдэгдэхгүйгээр дараах арга хэмжээг холбогдох журмын дагуу авах эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө. Үүнд дараах арга хэмжээ хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй:

Хэрэв хэрэглэгчийн гаргасан зөрчлийн улмаас гуравдагч этгээдэд хохирол учирсан тохиолдолд үүсэх хуулийн хариуцлагыг тухайн хэрэглэгч дангаар хүлээх бөгөөд Комплекс-т учирсан аливаа хохирол, торгууль, нэмэлт зардлыг нөхөн төлж, Комплекс-ийг хохиролгүй байлгана.

Хэрэв хэрэглэгчийн гаргасан зөрчлөөс үүдэн аливаа гуравдагч этгээд нөхөн төлбөр нэхэмжилсэн, эсвэл захиргааны байгууллагаас хариуцлага ногдуулсны улмаас Комплекс-т хохирол учирсан тохиолдолд тухайн бүх хохирол, зардлыг зөрчил гаргасан хэрэглэгч нөхөн төлөх ба үүнд өмгөөлөгчийн зардал багтана.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ

Комплекс нь өөрийн үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдэд үйлчилгээний хураамж ногдуулах эрхтэй. Үйлчилгээний хураамжийг тогтоохдоо Комплекс нь өөрийн эрхийн хүрээнд дангаар шийдвэрлэнэ.

ХАРИУЦЛАГА

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Комплекс нь “тухайн нөхцөл байдал” болон “арилжаалагдах боломжтой” нөхцөлөөр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үйлчилгээний технологийн найдвартай, тогтвортой, үнэн зөв, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй. Комплекс нь койн (coin)-той холбоотой мэдээллийг олж авах, койнтой холбоотой арилжааг хийх талбар юм. Комплекс нь арилжаанд оролцсон аливаа койны чанар, аюулгүй байдал болон хууль ёсны байдал, гүйлгээний мэдээллийн үнэн зөв эсэх, аливаа гүйлгээнд оролцсон талуудын үүргээ гүйцэтгэх чадавх зэргийг хянах боломжгүй. Та Комплекс-н үйлчилгээг ашиглахаас өмнө хөрөнгө оруулалтын эрсдэл, гүйлгээний мэдээлэл болон хөрөнгө оруулалтын шийдвэрийн үндэслэл, эрх зүйн байдал зэргийг анхааралтай авч үзэхийг зөвлөж байна.

ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ

Комплекс нь дараах тохиолдолд хэрэглэгч танд учирсан аливаа хохирлыг хариуцахгүй гэдгийг та хүлээн зөвшөөрөх бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:

Ямар ч тохиолдолд Комплекс нь сүлжээний ердийн засвар үйлчилгээ болон цахилгаан тасрах, байгалийн гамшиг, үйлчилгээ үзүүлэгч-талын асуудлууд, засгийн газрын үйл ажиллагаа зэрэг гадны хүчин зүйлсээс шалтгаалсан үйлчилгээний доголдол, сааталд хариуцлага хүлээхгүй.

Энэхүү гэрээний дагуу хийгдсэн аливаа арилжааны үйлчилгээ, хөгжүүлэгч материал, болон гэрээгээр олгосон бусад зүйлстэй холбоотойгоор ямар ч тохиолдолд Комплекс, түүний салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигчид, гишүүд, захирлууд, ажилтнууд, өмгөөлөгчид, агентууд, төлөөлөгчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгчид хариуцлага хүлээхгүй.

НӨХӨН ТӨЛБӨР

Та энэхүү гэрээг байгуулснаар хэрэв зөрчил гаргасан тохиолдолд үүдэн гарах бүх хохирлыг (үүнд өмгөөлөгчийн хөлс болон эрх бүхий байгууллагаас ногдуулсан торгууль, шийтгэл багтана) арилгах үүрэг хүлээх бөгөөд Комплекс, түүний салбар компаниуд, гэрээлэгчид, лиценз олгогчид, тэдний захирлууд, ажилтнууд, агентуудыг хохиролгүй байлгана гэдгийг хүлээн зөвшөөрнө. Энэ нь та Комплекс-н үйлчилгээг ашиглах явцдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журам болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн тохиолдолд мөн хамаарна.

ЗАРЛАЛ

Бүх албан ёсны зарлал, мэдээ, урамшуулал, уралдаан зэрэг мэдээллийг вэб сайтынhttps://complex.mn/newsхэсэгт байршуулна. Хэрэглэгч нь зарлал мэдээллийг үл хайхарсны улмаас түүнд учирсан алдагдал, хохиролд Комплекс ямар ч хэлбэрээр хариуцлага хүлээхгүй.

ГЭРЭЭГ ЦУЦЛАХ

Хэрэв аливаа данс (аккаунт) нь Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Мөнгө угаахын эсрэг бодлого (AML Policy) болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл илэрсэн тохиолдолд тэр даруй бид тухайн дансыг хаах, дансан дахь бүх хөрөнгийг түгжих, Комплекс-н үйлчилгээнд нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө.

Комплекс нь дансны гүйлгээний мэдээлэл болон холбогдох бусад мэдээллийг хадгалах, ашиглах эрхтэй. Дансны хяналтыг дараах тохиолдолд хэрэглэж болно. Үүнд:

Дараах тохиолдолд Комплекс нь энэхүү гэрээг шууд цуцалж, хэрэглэгчийн дансыг хүчингүй болгох, нэвтрэх эрхийг цуцлах эрхтэй байна. Үүнд:

ДАНС ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ

(Энгийн)

Дансыг хаасны дараа дансан дахь үлдэгдэл бүх хөрөнгөөс Комплекс-т төлөх ёстой өр төлбөрийг суутгаж авах (хэрэв байвал) бөгөөд хэрэглэгч данснаас бүх хөрөнгөө гарган авахад ажлын 5 өдрийн хугацааг түүнд олгоно.

ДАНС ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ

(Луйвар/мөнгө угаах/үйлчилгээний нөхцөлийн зөрчил)

Луйвар, мөнгө угаах хэргүүдийг мөрдөн шалгах, үйлчилгээний нөхцөлийг зөрчсөний (жишээ нь хориотой улсаас Комплекс-т арилжаа хийгдэх) улмаас дансыг хаах тохиолдолд Комплекс нь дансан дахь хөрөнгийг битүүмжилж, хэрэглэгчийн мэдээллийг эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

ДОТООДЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ДАГАЖ МӨРДӨХ

Хэрэглэгч нь Комплекс үйлчилгээг ашиглахдаа тухайн орон нутгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Татвар төлөх, суутгах, тайлагнах зэрэг асуудлыг орон нутгийнхаа хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Комплекс үйлчилгээний бүх хэрэглэгчид нь өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны гэдгийг буюу хууль бус үйл ажиллагаанаас олоогүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Комплекс нь дэлхий даяар хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мөрдөн шалгагдаж буй хэрэглэгчдийн данс, хөрөнгийг хааж, цуцлах болно.

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Комплекс нь Нууцлалын бодлого болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг платформдоо байршуулж, тухай бүрт нь зарлан мэдээлэх болно. Нууцлалын бодлого нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна. Нууцлалын бодлогын хамгийн сүүлчийн хувилбарыгhttps://complex.mn/privacyцэснээс тогтмол үзэх боломжтой.

НӨХӨН ТӨЛБӨР БА ХОХИРЛЫГ АРИЛГАХГҮЙ БАЙХ

Энэхүү Нөхцөлийг зөрчсөн Комплекс-ийн зөрчлөөс бусад тохиолдолд хэрэглэгч та Комплекс болон түүний салбар компаниудын эсрэг аливаа гуравдагч этгээдийн гаргасан бүх зарга мэдүүлэг, нэхэмжлэлийг хариуцаж, Комплекс болон түүний салбар компаниудыг хохиролгүй байлгахыг зөвшөөрч байгаа болно. Үйлчилгээний тухай тайлбарласны дагуу Комплекс нь өөрийн вэб сайт дээрх мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө хичээн ажиллах ба платформ дахь мэдээлэл болон үйлчилгээнд баталгаа гаргахгүй. Комплекс нь үйлчилгээг ашиглахаас үүдэн гарах алдаа дутагдалд хариуцлага хүлээхгүй.

Энэхүү гэрээний дагуу хийгдсэн аливаа арилжааны үйлчилгээ, хөгжүүлэгч материал, болон гэрээгээр олгосон бусад зүйлстэй холбоотойгоор үүссэн аливаа санамсаргүй, шууд бус, онцгой, үр дагаварт хүргэх хохиролд (мэдээлэл, өгөгдөл алдагдах, ашиг, орлого, бизнесийн болон санхүүгийн бусад ашгийн алдагдлаас үүдсэн хохирол багтана) ямар ч тохиолдолд Комплекс, түүний салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигчид, гишүүд, захирлууд, ажилтнууд, өмгөөлөгчид, агентууд, төлөөлөгчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгчид хариуцлага хүлээхгүй.

ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

Комплекс нь үер, газар хөдлөлт, цаг агаарын онцгой нөхцөл байдал, байгалийн гэнэтийн хүчин зүйлс, гал түймэр, дайн, бослого, үймээн самуун, хөдөлмөрийн маргаан, осол, засгийн газрын үйл ажиллагаа, харилцаа холбоо болон цахилгаан тасрах, тоног төхөөрөмж болон програм хангамж эвдрэх, хакер халдлага зэрэг хяналтаас гадуурх аливаа нөхцөл байдал, үйл явдлын улмаас учирсан аливаа хохирол, үйлчилгээний сааталд хариуцлага хүлээхгүй.

САНАЛ, ХҮСЭЛТ

Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт, асуулт байвал [email protected] и-мэйл хаяг руу хандана уу. Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээн ажиллах болно.

© 2023 - Комплекс Дижитал Экосистем ХХК