Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

Үйлчилгээ үзүүлэх

Комплекс ХХК нь Монгол улсын тогтоомж болон Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежментийн тогтолцооны ISO 27001:2013 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мөрдөн ажиллаж байна.

Бид мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангах үүргийн хүрээнд дараах чиглэлийг баримтлан ажилладаг. Үүнд:

- Харилцагч болон технологийн түншүүдтэй хамтран ажиллахдаа өгөгдөл болон мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдал нь нэн тэргүүний чиглэл байна.

- Байгууллагын мэдээлэл, өгөгдөл, нууц мэдээлэл, оюуны өмч, хувийн өгөгдөл, хувь хүнийг тодорхойлох боломжтой өгөгдөл зэрэг бүх өгөгдөл болон мэдээлэл нь үнэт хөрөнгө ба зөвшөөрөлгүй этгээд хандах, хуваалцах, ил болгох, өөрчлөх, алдах, гэмтээх, устгагдахаас хамгаалагдсан байна.

- Биржийн үйл ажиллагааны явцад бий болж буй дотоод, харилцагчийн өгөгдөл болон мэдээллийг цуглуулах, олж авах, хадгалах, боловсруулахдаа түүний мэдээллийн аюулгүй байдлыг удирдаж ажиллах ба мэдээллийг хуваалцахдаа зөвхөн эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн хуваалцана. Ийм байдлаар Комплекс нь харилцагч талуудад итгэлцэл бий болгоно.

© 2023 - Комплекс Дижитал Экосистем ХХК